Мэдээ

Mercedes Benz Actros

Мерседэс Бенз Актрос 3340 нь хүнд даацын чирэгч толгой бөгөөд 1995 онд анх танилцуулагдаж байсан. Ихэвчлэн холын зайн тээвэрт ашиглагддаг. 2002 онд 2-р үе, 2007 онд 3-р үеийн загварууд гарч байсан бөгөөд 2011 онд албан ёсоор “Шинэ АКТРОС” гэсэн нэртэйгээр шинэчлэлт өөрчлөлт хийгдэн үйлдвэрлэгдэж байжээ. “Шинэ АКТРОС” нь 1,2 болон 3р үеийн загваруудаас тэс өөр болсон бөгөөд анх удаа 6-цилиндрийн хөдөлгүүр тавьсан нь энэ байлаа. Мөн 2009 оны шилдэг тээврийн хэрэгсэл буюу “Truck of the year” шагналыг авч байсан Актрос нь Мерседес Бенз үйлдвэрийн хамгийн сайн зарагдсан хүнд даацын чирэгч толгой юм. 
Нэр төр, аюулгүй ажиллагааны баталгаа болсон уг сайхан хүлэгийг “Хаан Шоргоолж” ХХК хот хоорондын тээвэртээ ашигладаг билээ. 
|

TOP